Мацаг барих чинь тэгээд бас их учиртайдаа. Ганц 2 хоногийн мацаг бол тийм их биеийн нолоо огохгуй. Аажим уужимаар мацагийг тогтмол барьдаг болгож дасгах маягаар системтэй хийж сурвал мацаг барих шиг натурал бие мах бодинд хоргүйгээр том цэвэрлэгээ хийгдэж байгаа асуудал.

Мацаг барихын гол зорилго бол ерөнхийдээ тогтмол гэдэс дотроо өвчингийнн үүр болсон хортой микроб нян вирусны цуглалтаас, гэдэс доторын хананд хатаж тогтсон өтгөний чулуунаас салах, биеийн жинг багасгах зэрэг олон шалтгаанаас болж хийдэг. За мацагийг бол 1 өдрөөс эхлэн аажимаар нэмсээр 3-5-7-10-14-21 хоногийн цэвэр мацаг барьж болдог. Гэхдээ бас их учиртай.1 хоногийн мацаг барьсаны дараа бүтэн 1 өдрийн турш аажмаар мацагаас гардаг. Өөрөөр хэлбэл 1 хоног хоол ер идээгүй хүн бүтэн хоногийн туршид лууван алимны шүүс ууж байж мацагнаас гардаг.
Хэрэв та 3 хоног устай мацаг барьсан бол бас л 3 хоног мацагнаасаа аажуу уужуу гарна. Шууд хоол идэж ер болохгуй үхлийн аюултай!
Би 5 хоногийн мацаг 11 сард барьсан 1 сард 7 хоногийн мацаг барьна. 5 хоног мацаг барихад уснаас оор юуч идэж уугаагуй. Эхний 2 өдөр гөө мөн юм их идмээр байдын, 2 дахын оройноос хоол ер санаанд орохоо больно. Харин аманд ацетон амтагдаад ирдийн, энэ нь дотоод тос өөхний нөөц ажиллаж эхлээд ацедофил гээч бодис ялгардаг юм гэнэлээ. Мацаг барьж байх үед спорт биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг тогтмол даацтай хөдөлгөөнтэй хийж байхад тун сайн.

Би өглөө 5-8 км гүйгээд дараа нь 30 минут гимнастик хивсэн дээр хэвтээ, суугаа, босоо байдлаар хийдэг байсан. 5 хоногийн дараа 5 хоног аажуу мацагаас гарсан эхний 2 өдөрт зөвхөн лууван алимны шүүсийг ууна. Гэхдээ бас учиртай. Өглөөний 8 цагаас эхлээд 2 цагт нэг удаа 100гр лууван алимны хольсон шүүсийг 100 гр цэвэр устай хольж ууна.

Цэвэр шүүс ууж бас болохгүй. Эхний өдөрт дотоод найрлагаараа хатуудна. Ингэж бүтэн 2 өдөр өглөөнөөс орой болтол 8-10-12-14-16-18-20-22-24 (нийт 9 УДАА) устай хольсон шүүс уусны дараа 3 дах өдөр улаан манжин+алим+лууван+огурцины шүүсийг нийлуулж (200 гр) шүүгээд 3 цагт 1 удаа устай холилгүй ууна. 4 дэх өдрийн өглөөнөөс үд болтол энэ жүүсээ ууж байгаад үдийн цайнаар алим болон луувангийн нухмал бага багаар 50-100гр иднэ .Оройн хоолны цагаар гал тогооны цахилгаан комбайнтай бол түүндээ алимны нухаш шүүстэй хийж идээд 200 гр тарагаар дарж ууна. Ердөө хатуу юм идэж үл болно. 5 дах өдрөөс өглөө кааш (жижиг нухацтай овёсны кааш) өдөр зөвхөн жижигхэн хэрчимтэй ногооны салаат (гэхдээ ногоо бол урьдчилан чанасан байх ёстой улаан манжин+төмс+лууван+ г.м маш жижиг хэрчинэ) Оройн хоол бол ногооны шөл машинаар хэрчсэн махны фрикаделитэй (жижигхэн) компот.
6 дахь өдрөөс бага багаар ердийн хоолондоо орно. Энэ 5 хоногийн мацаг барихад би 12 кг турсан одоо кг буцаж ирээгүй (1.5 кг буцаж ирсэн гэхдээ гайгүй, хоолныхоо цэс хэмжээг эрс багсагасан. Би 2-3-4 сард аажуу аажуугаар 10-14 21 хоногийн мацаг яваандаа хийх санаатай байгаа ингэж аажуугаар гэтэж мацаг барьвал яваандаа бие мах бодь хөнгөрөөд илт цэвэрлэгдээд байгаа нь мэдэгдээд ирдэг.
Та бухэн ер нь яааж професионально эрүүл мэндийн толоо мацаг барихыг сонирхож байвал Поль Брэгийн "Эмчилгээний өлсгөлөн" гэдэг гоё номыг олж уншвал тун их юм олж мэднэ гэдэгт найдаж байна


Сэтгэгдэлүүд:
би харин ойрд юу ч идсэн бие хүнд оргиод байхым ядаж нэг өдрийн мацаг ч болсон барьж сурхымсаа гэж боджийно гэхдээ мацгаа ер нь хэр зайтай барьвал зүгээр байдым болоо сар болгон ийм олон хоногоор хийгээ дбайвал бие сульдаад уначихгүй юу хичнээн бие цэвэрлэгдэж байгаа ч гэсэн авах исто бодис тэжээлээ авч байх хэрэгтэй байх тийм үү айн юугэж боджийно эдр хихи
Хэдэн боорцог гэрээсээ цүнхэлээд гардын, тэгээд ажил дээрээ буцалсан устай холиод иддийн шт кккк
яг одоо мань нь лайтай мацаг барьжийнаа ккккк
Чөөгий ах аа сайн уу би тэр номыг уншсаан ... одоо Малаховын нэг ном уншиж байна бас их дажгүй ... 2лангаас нь өөртөө хэрэгтэй гэснийг аваад хэрэгжүүлээд үр дүнгээ энд бичнээ ...
Ганцхан өдөр мацаг бариад яаж тэрийгээ тайлах талаар бичээч
Ганц өдөр мацаг барихдаа зөвхөн ус уухуу?
тэгээд жимсний шүүс ууж тайлдаг гэсэн тээ
тэгээд 7хоногт 1 удаа гэж бодоод 1 сар мацаг бариад үзий даа тэгээд хариуг нь хэлнээ
Эхний өдөр мацаг барьчихна тэгээд 2 дах өдөр нь тайлчихна 3 дах өдөр нь хэт хүнд юм идэхгүй байх нь мөнүү би нь бас 5дах өдөр нэ найранд очих болчоод хоол хүнсээ тохируулчих санаатай
Сэтгэгдэл үлдээх: